Udemy
    •  
    •  
    •  
    •  
    •  
    •  
    •  
    •  
Turn what you know into an opportunity and reach millions around the world.
Learn More
Your cart is empty.
Keep shopping
Швед хэлний анхан шат - Svenska för nybörjare
Highest Rated
Rating: 4.9 out of 5(39 ratings)
118 students

Швед хэлний анхан шат - Svenska för nybörjare

Språket gör dig rik!
Last updated 2/2022
Mongolian

What you'll learn

  • Анхан шатны швед хэлний дүрэм
  • Швед хэлний 1000 шинэ үгтэй болох
  • Huvudsats өгүүлбэрийн бүтэц дээр ажиллаж сурах
  • Өдөр тутмын хялбар швед хэлээр өөрийгөө ойлгуулж, тодорхой хэмжээнд ойлгож сурах

Course content

8 sections • 37 lectures • 1h 18m total length
  • Сайн байцгаана уу? Hej allihopa!1:08

    Background music: Summer Dreams by AShamaluevMusic

  • Зөвлөгөө /Råd och tips/1:21

    Background music:

    The Inspiration by Keys of Moon | https://soundcloud.com/keysofmoon

    Attribution 4.0 International (CC BY 4.0)

    https://creativecommons.org/licenses/by/4.0/

    Music promoted by https://www.chosic.com/

  • ✨ Швед хэл сурах миний төлөвлөгөө ✨
  • Хичээлээ эхлүүлэхээс өмнө уншиж танилцаарай!1:05

Requirements

  • Өдөр бүр, тогмол цагийг хичээлдээ зарцуулж чаддаг байх

Description

Энэхүү анхан шатны сургалт нь швед хэл анхлан суралцагчдад зориулсан сургалт юм. Зөв дэс дараатайгаар дүрмээ эхнээс нь үзэх нь таны цагийг хэмнэж, швед хэлийг илүү гүнзгийрүүлж, өөрийн хүссэн түвшинд хүрэхэд туслах болно.

Сургалтын хичээл бүр ДҮРЭМ, ШИНЭ ҮГ, БОГИНО БИЧВЭР, ДАСГАЛ АЖИЛ, ГЭРИЙН ДААЛГАВАР гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Энэхүү бүтэц нь швед хэлний дүрмийг илүү сайн ойлгоход, амьдралдаа хэлээ ашиглахад илүү хялбар байхаар зохион байгуулагдсан. 

  1. Дүрэм

    (дуудлагын дүрэм, нэр үгийн ганц ба олон тооны дүрэм, эзэн биеийн төлөөний үгийн дүрэм, үйл үгийн одоо, өнгөрсөн, ирээдүй цагийн дүрмүүд, дайвар үгийн дүрэм болон гол өгүүлбэрийн бүтцийн дүрмүүдээс бүрдсэн)

  2. Шинэ үг

    (1000 шинэ үг)

  3. Дасгал ажил

    (Дүрмүүдээ давтах дасгал ажлууд)

  4. Богино бичвэр

    (өдөр тутамд тогтмол хэрэглэгдэх, өөрийгөө богино хэмжээнд танилцуулж сурахад туслах богино бичвэрүүд)

  5. Гэрийн даалгавар

    (дүрмийн хичээлээ илүү сайн давтах, шинэ үгнүүдээ илүү сайн цээжлэхэд туслах болно)

Дүрмийн хичээлээ үзэхдээ доорх дарааллын дагуу нийт 3 удаа үзээрэй.

  • Эхний удаа зүгээр үзэх

  • Хоёр дахь удаагаа үзэхдээ хичээлээ тэмдэглэж аваад үзэх

  • Гурав дахь удаагаа үзэхдээ өөрийн бичиж тэмдэглэснээ хичээлтэйгээ тулгаад үзээрэй.

Дээрх дэс дарааллаар хичээлээ үзвэл илүү үр дүнтэй, ойлгомжтой байх болно.

Шинэ үг болон богино бичвэрээ чангаар дуудаж унших хэрэгтэй. Чангаар дуудаж уншихад, сонсгол хэллэг зэрэг сайжирдэг.

Дасгал ажил, гэрийн даалгавраа 100% ойлгодог болтлоо дахин дахин хийж болно. Үзсэн дүрмүүдээ, шинэ үгээ давтахад тус болно.

Швед хэлийг анхлан суралцаж байгаа хүмүүс швед хэлээ ашиглахдаа байнга санаж байх зүйлс:

  • Удаан аль болох тод хэлэх

  • Хүнээс мэдэхгүй зүйлсээ ичихгүй асуух, мэддэг зүйлээ алдаж хэлсэн ч ичихгүй байх!

  • Швед хэлийг аль болох өөрийн чадах хэмжээнд амьдрал ахуйдаа ашиглахыг байнга хичээх

  • Аль болох өөрийн хийх дуртай зүйлсээ швед хэл дээр хийх, швед хэлийг түүндээ оролцуулах

  • Дүрмийг удаан ч хамаагүй гараасаа гаргах!

Who this course is for:

  • Швед хэлийг анхлан суралцагчид